Гранд плазагаас 11-р сургууль хүртэлх замыг түр хаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Зам засварын ажилтай холбоотойгоор нийслэлийн зарим хэсгүүдэд авто зам хаажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг Гранд плаза-гаас Чингэлтэй дүүргийн нутаг 11-р сургуулийн уулзвар хүртэлх замыг өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр 22:00 цагт түр хаажээ. Үүнээс үүдэн Энхтайвны өргөн чөлөө баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш ачаалал үүсэж, түгжрэл ихэсч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд, жолооч нарыг түр хаасан замаас өөр зам сонгон зорчихыг зөвлөлөө. Гранд плазагаас 11-р сургууль хүртэлх замыг маргааш нээх юм байна. Бага тойрог болон их тойруугийн зам ачаалал бага байгаа аж.

“АН-ын сайд нар эр зоригтой байж сайн ажилласан“
“АН-ын сайд нар эр зоригтой байж сайн ажилласан“
 
Н.УЧРАЛ: Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хийж эхлүүлсэн ажлууд ирээдүйд үр өгөөжөө өгнө
Н.УЧРАЛ: Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хийж эхлүүлсэн ажлууд ирээдүйд үр өгөөжөө өгнө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!