Хөрөнгө оруулагчдаа ЗОДОЖ хуулиар нь “боодог“ Монголд 13 жил гялтайх гадаадын хөрөнгө оруулалт байсангүй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 42 секунд

Хөгжил ба гадаадын хөрөнгө оруулалт. Энэ хоёр үг ямар ч нөхцөлд нэг шугаманд огтлолцоно. Учир нь аль ч улс орны эдийн засаг дахь "цусны эргэлт"-ийг сайжруулахад гадаадын хөрөнгө оруулалт тун чухал. Энэ утгаараа улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн суурь орчноо сайжруулах чиглэлд ач холбогдол өгч анхаардаг.

Хэдий бид өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдаас "найдваргүй, тогтворгүй" гэх үгийг хамгийн ихээр хүртсээр ирсэн ч үүнийгээ засаад урагшлах боломж бүрэн бий. Гэвч саяхан зарим иргэд гадаадын хөрөнгө оруулагчийн биед халдсан үйлдэл гаргаж, улсаараа шахуу "халаглав". Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын аюулгүй байдал болоод эрхзүйн орчноо сайжруулах асуудал ч хөндөгдөөд эхэллээ. Тэгвэл бидэнд яагаад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг зарим мэдээллээр дамжуулан хүргэе.

-Өнөөдөр ч 2012 оны хөрөнгө оруулалтын дүнгээ ТҮҮХЭН ҮЗҮҮЛЭЛТ гэж ярьж сууна-

Юун түрүүнд манай улсад өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байв гэдэгт хариулт эрье.

Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000-2010 онд уул уурхай салбарын өсөлтийг дагаад жилд дунджаар 20-25 хувийн тогтмол өсөлтттэй явж ирсэн байдаг. Улмаар 2011 оноос Оюутолгой төсөлтэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт тэрбум ам.долларын босго давж 5.7 тэрбум ам.доллар хүртэлх дүнд хүрч байв. 2012 онд уул уурхайн салбарт хүчтэй хөдөлгөөн орсон ч дараагийн жилүүдээс нөхцөл байдал өөрчлөгдсөөр өнөөдөр бид 2012 оны эл хөрөнгө оруулалтыг ТҮҮХЭН ҮЗҮҮЛЭЛТ гэж нэрлэж сууна.

Мөн 2015 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурч 2015 онд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2016 оноос бага зэрэг сэргэж 2019 оны жилийн эцэст 3.1 тэрбум ам.долларт хүрсэн юм. Гэвч цар тахлын үр нөлөөгөөр 2020 оны жилийн эцэст өмнөх оноос 22.8 хувиар буурч 2.5 тэрбум ам.доллар болсон байдаг.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой нэмэгдэж байгаа боловч 2012 оны үзүүлэлтдээ хүрч чадахгүй хэвээр л байна.

-Бид уул уурхайгаас бусад салбартаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байна-

Бид эдийн засгаа солонгоруулахын тулд бүхий л салбараа энэ тэнцүү дэмжих ёстой. Гэвч одоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь зөвхөн уул уурхайн салбарт хийгдэж, аж үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт маш бага хувийг эзэлж байна. Үүнийг салбар бүрээр тодруулж авч үзвэл дараах дүр зураг харагдахаар байна.

Эдгээр топ таван салбараас гадна боловсруулах үйлдвэрлэл, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа, тээвэр, мэдээлэл холбоо зэрэг салбарууд дахь хөрөнгө оруулалт тус бүр 1 хувийг л эзэлдэг байна. Үүнээс гарч болох дүгнэлт бол, гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт л орж ирж байна. Бид бусад салбартаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй байна.

-Манайд НИДЕРЛАНД, ХЯТАД, СИНГАПУР зэрэг улсын хөрөнгө оруулагчид "ТОПЛОДОГ"-

Бидэнд ямар "найзууд" байдаг вэ. Манайд хамгийн өндөр дүнгээр шууд хөрөнгө оруулалт хийж буй ТОП ТАВАН УЛСЫГ НЭРЛЭЕ.

Дээрх таван улсын дараагаар АНУ, Хонгконг, Япон, Канад, Австрали, БНСУ зэрэг улсууд жагсана. Манай хойд хөрш болон ОХУ-ын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын нэг орчим хувийг эзэлж буй аж.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЯМАР АСУУДЛУУДЫГ ХӨНДДӨГ ВЭ-

Хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал арай ч "сэхээний хаалга" татчихаагүй л явна. Гэхдээ л тэднийг монголд хөрөнгө оруулах нөхцлийг бид бүрдүүлж өгөх ёстой. Тэгвэл хөрөнгө оруулагчдын зүгээс ямар асуудлуудыг хөнддөг вэ. Түгээмэл дурдагддаг асуудлаас хэдхэнийг нь л энд дурдая.

-Улс төрийн тогтворгүй байдал /Энэ нь салбарын бодлогод ч нөлөөлдөг. Учир нь манайд Засгийн газар, сайд солигдонгуут салбарын бодлого ч өөрчлөгдөж орхидог буруу жишиг тогтоод удаж байна/

-Богино настай хуулийн орчин /Хөрөнгө оруулагчид биднээс урт настай хуулийн орчинг л хүсдэг. Хэлсэн ярьсан зүйлс маань урт удаан хугацаанд бодитойгоор хэрэгжих үү гэдэг л асуудал. Нэг ёсондоо хамгийн чухал БАТАЛГАА/

-Салбар дундын уялдаагүй байдал /Манайд бизнес эрхэлнэ гэдэг өөрөө маш том сорилт. Үүнд олон янзын зөвшөөрөл, бичиг цааснаас явхуулаад хүнд суртлын асуудлууд ч багтана. Энэ утгаараа салбар яамд хоорондоо уялдаагүй ажиллаж, хөрөнгө оруулагчдаа ийш тийш явуулж хүнд суртал үүсгэдэг нь нууц биш/

-Татварын зарим бодлого /Энэ нь гадны гэлтгүй дотоодод бизнес эрхэлж буй бизнес эрхлэгчдэд ч олон талаар хүндрэл болдог нь бодитой үнэн/

-Аюулгүй байдал /Өнгөрөгч өдрүүдэд гарсан кейсээс харахад, хөрөнгө оруулагчдын аюулгүй байдалтай холбоотой асуудал нэмэгдэж байна/

-Бид гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа "байлдах" биш татах ёстой-

Цаашид хэрхэх вэ. Хамгийн нэн түрүүнд хууль эрх зүйн орчноо нэг талдаа гаргах нь чухал байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зөв хуулийн төслүүдээ ч дэмжих хэрэгцээ шаардлага байна.

Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн сураг намрын чуулганаар сонсогдсон ч түүнээс хойш чимээ алдарлаа. Одоогийн хууль эрх зүйн орчноороо бид гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчдаа ч торгооход хэцүү. Тиймээс сайжруулалт чухал.

Удаагаар нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа сайжруулах, бизнесийн орчноо дэмжих чиглэлийн бодлогын асуудлууддаа улс төрийн нөлөө оруулахгүйгээр урагшлуулдаг байх шаардлага байна. Хамгийн сүүлд л гэхэд бид УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын Ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслийг эгүүлэн татуулчихсан. Удаагаар нь Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан ажиллах хүчтэй холбоотой хуулийн төсөл ч шүүмжлэл дунд чимээ алдарсан. Энэ бол чухал хэрэгцээ шаардлагатай хуулийн төсөлдөө улс төр оруулсан ганцхан жишээ.

Энэ байдал цаашид үргэлжлэх ёсгүй. Бид гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа байлдах биш татах ёстой.

“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
 
Ж.Энхбаяр: Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар гадаадад айлчлал хийхээрээ гурил, улаанбуудай гуйдаг хэмжээнд очсон байсан
Ж.Энхбаяр: Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар гадаадад айлчлал хийхээрээ гурил, улаанбуудай гуйдаг хэмжээнд очсон байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!