Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэл, бичгийн шалгалтаар дараах чадваруудыг шалгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18, 19-ний өдөр болох юм. Үүнтэй холбоотойгооор Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад дараах анхааруулгыг өгч байна.

Монгол хэл бичгийн шалгалт нийт 50 оноотой, даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой.

Шалгуулагчдаас дараах 4 чадварыг шалгах аж.

1. Уншаад ойлгох чадвар. 700 орчим үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. 20 оноо

2. Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засах. 5 оноо

3. Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ. 5 оноо

4. Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. 20 оноо.

Мөн шалгалтын байранд 1 цагийн өмнө очсон байх ба шалгалт авах танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх ёстой болохг анхааруулж байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Евразийн холбоотой хийх түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Евразийн холбоотой хийх түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөнө
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.