О.Номинчимэг: Хэн СӨХ-ны төлбөрөө төлсөн төлөөгүй, цугласан мөнгийг хэрхэн зарцуулсан талаараа мэдээлдэг механизмыг бүрдүүлнэ. Үүнд нь 2 жил тутам аудит хийдэг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нэг талд СӨХ-ны төлбөрөө оршин суугчид төлдөггүй. Нөгөө талд төлсөн төлбөрийнх нь зарцуулалт тодорхой биш гэсэн гомдол, шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл төлбөртэй холбоотойгоор хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд тусгалаа.

СӨХ-ны хувьд санхүүгийн болон үйл ажиллагааны зардлаа улирал бүр оршин суугчдадаа тайлагнана. Хэн төлбөрөө төлсөн төлөөгүй, цугласан мөнгийг хэрхэн зарцуулсан талаараа мэдээлдэг механизм бүрдүүлье. Үүнд нь 2 жил тутам аудит хийдэг байхаар тусгалаа.

Харин оршин суугчдын тухайд төлбөрөө төлөхгүй бол алданги тооцуулах, төв банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх зохицуулалт оруулж байна. Мөн байр орон сууцаа бусдад зарж борлуулах бол өр төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх талаар СӨХ-ноос тодорхойлолт гаргуулдаг байхаар тусгаад байна" гэжээ.

Энэ жил бүх нийтийн их цэвэрлэгээг 6 удаа зохион байгуулна
Энэ жил бүх нийтийн их цэвэрлэгээг 6 удаа зохион байгуулна
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!