Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлж, дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.
Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээлснээр “ Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгжээс 20 мянга гаруй нь их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байгаа аж. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411, ерөнхий боловсролын 201 сургууль, 178 цэцэрлэг зэрэг нийт 4000 гаруй байгууллагын ажилтан, албан хаагч их цэвэрлэгээнд нэгдсэн байна. Нийт 14 хоногийн хугацаанд 50 мянган метр хайс хашаа угааж, 94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж, 5.2 сая ам метр талбайгаас 39.200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байгаа аж. Мөн ААН байгууллагууд орчны 50 метр газраа байнга цэвэрлэх, хогийг ангилан ялгах, зам талбайн чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байхыг УБЗАА-аас уриаллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!