Энэ оны 2-р сард Монголын ипотекийн корпорациас орон сууцны ипотекийн зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг гаргасан билээ. Тухайлбал, ипотекийн зээлд хамрагдаагүй, банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлгүй байх, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх зэрэг шаардлагууд тавьсан юм.
Мөн, ажил эрхэлдэг болон тухайн байгууллагад нэг жилээс дээш ажилласан, бизнес эрхэлдэг бол хоёр жилээс дээш ажилласан байх, өрхийн өр орлогын харьцаа 45 хувиас хэтрээгүй байх зэрэг шаардлагуудыг тусгасан байдаг.
Энэ сард ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах залуу гэр бүлд тавигдах шаардлагыг мөн боловсруулж, танилцуулах товтой байгаа аж. Ингэхдээ анхан байдлаар зээл хүсэгч залуу гэр бүлд нэгээс дээш хүүхэдтэй, 40 хүртэлх насны гэсэн шалгуурууд яригдаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!