Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоунаас Э.Мичид буюу Мичи хасагдсанд эрчүүд шүүмжлэлтэй хандаж байна

Огноо
Унших
1 минут 7 секунд

"Central" телевизийн "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны 3-4 дүгээр дугаар өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдаж, хасагдсан оролцогчид үзэгчдийн ярианы сэдэв болоод байна. Дөрөвдүгээр дугаарт анхны хасалт явагдаж оролцогч Цээгий /Б.Цэрэнтогтох/ , Diana /Б.Дэлгэрмаа/, Michi /Э.Мичид/ нар хасагдсан.

Тэр дундаа оролцогч Michi-г хасагдсанд үзэгчид бухимдалтай байгааг цахим хуудаснаа бичсэн сэтгэгдлүүдээс харж болохоор. Түүнийг хүчтэй өрсөлдөгч байсан тул хаслаа, хөөрхөн болохоор нь хасчихлаа, Мичи хасагдсан болохоор энэ шоу утгагүй байна гэх зэргээр хүмүүс бухимдлаа илэрхийлсээр байна. Түүний хувьд олны дунд “Шүдний дагина” гэх нэр зүүгээд буй.

Тэгвэл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн шинэ дугааруудыг цаг алдалгүй 24/7 LookTV-ээс хүлээн авч үзэх боломжтой юм. Шоуны тавдугаар дугаарт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй оролцогч шинээр ирэх аж.

Бие нь муудсан автобусны жолоочийн амь насыг цаг алдалгүй аварчээ
Бие нь муудсан автобусны жолоочийн амь насыг цаг алдалгүй аварчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 24 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.