Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэнгисийн эрэг“-ийн хасагдсан оролцогчид хаана, юу хийж байна вэ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

“Централ” телевизээс бэлтгэн хүргэдэг “Тэнгисийн эрэг дээрх 27/7” шоу нэвтрүүлгийн 2-р улирал үзэгчдэд хүрч байгаа.

Эхний дугаарууд цацагдаж эхлэх үед үзэгчдийн зүгээс эрэгтэй оролцогчдод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байв. Харин сүүлийн дугаарууд шоуны фенүүдийг багагүй шуугиулсан бөгөөд ялангуяа шинэ оролцогч Б.Нацаг олны хайр, хүндлэлийг хүртээд буй юм. Тэгвэл Б.Нацагтай болзоонд явж, харилцаа үүсгэж байсан Амраа буюу А.Амаржаргал хасагдсан нь үзэгчдийн урмыг хугалсан юм. Хувийн шалтгааны улмаас гэх боловч түүний хасагдсан шалтгааны талаар үзэгчид цахим орчинд өөр өөрийн таамгыг дэвшүүлсээр байгаа. Харин олны шүүмжлэл, дургүйцлийг хүргэсэн оролцогчдын нэг Төгсөө. Тэрээр өнгөрсөн 7 хоногийн дугаарт шоунаас хасагдсан юм. Үзэгчдийн зүгээс түүнийг "хэт поп, өөрийгөө хэт магтдаг, хэлсэн үг нь үйлдлээс нь зөрдөг" зэргээр шүүмжилж байв.

Үзэгчдийн анхаарлыг татсан оролцогчдын нэг нь Хонгор байв. Тэрээр мөн л өнгөрсөн 7 хоногийн дугаараас шоуг орхисон. Тэрээр өдгөө Берлин хотод амьдардаг бөгөөд загварын модель болон DJ-г хослуулан хийж байна. Харин оролцогч Амраагийн хувьд санхүүч мэргэжилтэй бөгөөд 2020 оноос Тайвань улсын “Рок рекорд”-той таван жилийн хугацаатай соло артистын гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм.

Харин хамгийн залуу оролцогч байсан Б.Төгс-Итгэлт буюу Төгсөө БНСУ-ын Ёнсэй их сургуульд сурдаг бөгөөд мөн загварын ертөнцөд хөл тавьж моделийн чиглэлээр ажиллаж байна.

Б.Баярбаатар: Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувь хасаж, М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзлээ
Б.Баярбаатар: Х.Баттулгын 6 сарын цалинг 20 хувь хасаж, М.Нарантуяа-Нарад хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзлээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.