Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бие нь муудсан автобусны жолоочийн амь насыг цаг алдалгүй аварчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 21 секунд

Автобусны жолооч үүргээ гүйцэтгэж явахдаа гэнэт бие нь муудаж, амь насыг нь цаг алдалгүй аварчээ. Түүний биеийн байдал одоо сайжирч байгаа аж. Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр 16.20- 17.20 цагийн хооронд Офицеруудын ордны өмнөх буудалд Ч-65 чиглэлийн 19-058 гарааж дугаартай автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явах үеэр гэнэт бие нь муудахад шалгагч нар яаралтай арга хэмжээ авч, даралтыг нь буулган , эмч иртэл хөдөлгөөнгүй суулгажээ. Удалгүй түргэн тусламж ирж жолоочийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Нийтийн тээврийн бодлогын газраас тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн шалгагч Б.Булгантамир , Л.Одончимэг нар нь автобусны жолоочид эмч иртэл эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварсан тул тэдэнд талархал илэрхийлжээ.

Сануулахад, Зорчигч тээвэр-1 ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Юүтонг” загварын автобусны жолооч 38 настай эрэгтэй бүхээгтээ нас барсан харамсалтай тохиолдол энэ сарын 10-ны өдөр гарсан юм.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Нөхөн сонгуультай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 23-наас иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно
Нөхөн сонгуультай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 23-наас иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.