"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн 2-р улирлын оролцогчид болох Н.Тодбилэг, Б.Төгөлдөр буюу Трэй, Б.Нацаг, А.Амаржаргал нар шоуны үеэр болсон дурсамжуудынхаа тухай хуваалцжээ.Энэ үеэр шоуны дундаас гэнэт гарах болсон тухайгаа оролцогч Амараа анх удаа ам нээв. Тэрбээр "Урлагийн үзлэг болох үед л би хүндэтгэх шалтгаанаар гарах болсноо мэдчихсэн байсан. Гэхдээ би тэгж шууд явна гэж бодоогүй. Бусаддаа баяртай гэж хэлээд явна гэж бодсон ч нэвтрүүлгийн дүрэм гээд тийм боломж олгоогүй. Би явж байгаагаа мэдэгдэх ёсгүй байсан болохоор өрөөнийхөө охидуудад худлаа хэлээд гарсан" хэмээв.
Тэд шоуны үеэр хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөчийнхөө тухай хуваалцаж, Тодын хувьд үерхлээ зарлах мөч байсан гэв. Тэрбээр энэ тухай "Миний хувьд бид хоёрын үерхэл эхэлсэн өдөр. Намайг гуйх үед яг уйлахаа шахсан" хэмээсэн бол түүний найз залуу Трэй "Би маш их сандарсан. Уг нь үгээ бэлдчихсэн байсан ч яг гуйх болтол бэлдсэн үгээ мартчихсан" гэв. Харин оролцогч Амараагийн хувьд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мөч нь урлагийн үзлэг болсон үдэш гэлээ. Харин Б.Нацагийн хувьд хамгийн гоё мөч нь шоунд шинээр орж ирж байсан үе гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!