ЦУВРАЛ-2: Оюутолгойн газрын дарга нар нэг компанид ДАВУУ эрх олгож, ажилчдаа хохироож байна уу

Огноо
Унших
3 минут 23 секунд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас аймгийн иргэдийн хуралд удаа дараа сонгогдсон “Уужимод” компанийн захирал Б.Эрдэнэ-Очир гэгчийг Оюутолгойн худалдан авалтын газрын дарга нар олон жил дэмжиж, тэтгэсээр яваа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Оюутолгой ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн тэргүүтэй хэсэг нөхөд Оюутолгой уурхайд мөрөөрөө ажиллаж байгаа 10,000 гаруй Монгол ажилчдыг хүндхэн байдалд оруулж байна гэсэн юм.

Учир нь 2018 оноос эхлэн түүний үүсгэн байгуулсан “Уужимод” ХХК, “Хан Богд Тээвэр ложистик” ХХК–д ган бөөрөнцөгийн тээвэр, зэсийн баяжмалын тээвэр, хайрга дайрганы үйлдвэр, ган бөөрөнцөгийн үйлдвэр зэрэг томоохон худалдан авалтын ажлуудыг өгдөг гэнэ. Ингэхдээ Б.Эрдэнэ-Очироор Ханбогд суманд 5,000 айлын орон сууц бариулах нийт 50,000,000 америк долларын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Оюутолгой компаниас дэмжиж өөрсдийн зүгээс болон банкуудаар дамжуулан 2021 оноос эхлэн шат дараатайгаар олгосон гэв.

Б.Эрдэнэ-Очир нь өдгөө 1,500 орчим айлын орон сууцыг Ханбогд суманд барьса ба орон сууцуудаа зах зээлийн бодит үнэлгээнээс хэд нугалсан үнээр зарах эсхүл түрээслүүлж ашиг олохын тулд Оюутолгой уурхайд ажиллаж буй Монгол ажилчдыг Ханбогд сум руу гэр бүлээр нь нүүлгэн суурьшуулах ил, далд лоббиг Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нартай хамтран хийж байгааг ажилчид нь дургүйцэж байгаа гэх мэдээлэл ирсэн юм.

Дэлхийн жишигт хүрсэн тодотголтой Оюутолгой уурхайд гадаад ажилчдаас хэдэн арав дахин бага цалин авдаг Монгол ажилчид удахгүй Улаанбаатар хотын шинэ орон сууцнаас ч өндөр ханшаар Ханбогд суманд орон сууц худалдаж авах эсвэл ажлаасаа гарах шахалт, дарамттай тулгарах нь.

Хамгийн хачирхалтай нь, Оюутолгой уурхайгаас хараат Ханбогд суманд ямар ч өрсөлдөх нөхцөл гаргагүй, цорын ганц компанийг Монопол байлгаж ажилчдын орон сууцыг бариулав?

Ашиглалтад оруулсан орон сууцуудаа Ханбогд сумын жирийн иргэдэд зарахгүй яагаад бүтэн 2 – 3 жил хав дараад, хүлээгээд, Оюутолгойд ажиллаж байгаа 10,000 Монгол ажилчиыг нүүлгэхээр улайран зүтгээд байна вэ... Ард нь ямар мөнгөний, луйврын ашиг сонирхол яваад байна вэ Б.Дуламсүрэн даргаа. Өнөөдрийн байдлаар Оюутолгой уурхайд ажиллаж байгаа 10,000 гаруй Монгол ажилчид бараг 90% нь Улаанбаатар хотод ипотекийн зээлээр орон сууц авчихсан, хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийг төлөвлөчихсөн амьдраад байгааг Оюутолгой уурхайн Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар хувийн ашиг сонирхлоор бусниулах гэж байгаа нь шударга ёсонд нийцэх үү..

Эх сурвалж: Asu.mn

С.Бадрал: Хоёр жил ажиллаж байж Монгол хэл ойлгодог анхны виртуал модель болох Эгүнэг бүтээсэн.  Эгүнэ одоо Англи, Герман хэлийг ойлгодог болсон
С.Бадрал: Хоёр жил ажиллаж байж Монгол хэл ойлгодог анхны виртуал модель болох Эгүнэг бүтээсэн. Эгүнэ одоо Англи, Герман хэлийг ойлгодог болсон
 
Н.Учрал: Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 20-30 минутад цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ
Н.Учрал: Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 20-30 минутад цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!