Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр байгуулагдсан Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд улсын шинж чанартай төслүүдэд нийт 7.6 их наяд төгрөгийн зээл олгосон талаар тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээллээ.
Тэгдгээрээс дараах төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн байна. Тухайлбал,
• Цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийг 312 МВт,
• Дулааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг 348 МВт-аар нэмэгдүүлж
• Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадал 3.3 сая тонноор өсөж,
• Орон нутагт нийт 2,154 км
• Нийслэлд 123 км авто замын барилга, өргөтгөл, шинэчлэл хийгдсэн.
Цаашид хэрэгжүүлэх ажлын стратегийг төлөвлөхдөө:
1. Эдийн засгийг төрөлжүүлэн, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглүүлэх;
2. Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх;
3. Экспортыг дэмжих санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх;
4. Ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих;
5. Хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага хэрэгжүүлэх зорилтуудыг тусгаж, 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!