Өнөөдөр Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд зодоглосон.
Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
Тус барилдааны
- Түрүү бөх 8.000.000
- Үзүүр бөх 4.000.000
- Шөвгийн 4 бөхөд тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагналтай.
- Мөн азтай 5 үзэгч тодруулж тус бүр 500.000 төгрөгөөр урамшуулав.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!