Хөвсгөлийн “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр өнөөдрөөс эхэлж байна. Уламжлал ёсоор 24 дэх жилдээ тэмдэглэж буй энэхүү баярыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж өргөн цар хүрээнд баярлах болов. Өнгөрсөн жил мөсний баярыг нийт 50.000 зочин, аялагч амрагчид үзэж сонирхсон гэх мэдээлэл бий. Тэгвэл Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өссөн байна.
Энэ сарын 23 хүртэл үргэлжлэх мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд өнөөдөр эхлэх бөгөөд наадмын нээлт мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэргээр эхэлнэ. Маргааш өдөр нь мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох аж.
“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Арван өдөр үргэлжлэх уг наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. Дашрамд дурдахад, “Хөх Сувд - 2025” мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн хоёр талын тийзний үнэ 381.150 болж хямдарчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!