Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд маргааш БНХАУ-ын Харбин хотыг зорьж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам”-ын гэрээг эцэслэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ажиллагаа маргааш болно.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болоод албаны хүмүүс БНХАУ-ын Харбин хотыг зорьжээ. Харин маргааш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ажиллагааг албан ёсоор эхлүүлэх аж.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам болж буй бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсаас зорин очсон зочид төлөөлөгчид уг наадмын хаалтын үйл ажиллагаанд уригдан оролцоно.

ТАНИЛЦ: 2024 оны чансаа өндөр АЗАРГАНУУД
ТАНИЛЦ: 2024 оны чансаа өндөр АЗАРГАНУУД
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна