Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нүүрээ нуусан нөхдөө, би Багануурын цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрөгч оны сүүлээс нийслэлийн Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай, 200 МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулснаар эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэлсэн билээ. Тэгвэл тус батарей хуримтлуурын станц өнөөдрийн байдлаар төвийн нэгдсэн системд 12476.9 МВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.

Харин үүнтэй холбоотой Хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилсэн иргэдийн хариуд тэрбээр "Нүүрээ нуусан нөхдөө. Би нөхдийнхөө хамт Багануурын 50 мвт цахилгаан хураагуурт станцыг санаачлаад, мөнгийг дотоод зах зээлээс босгоод тендер шалгаруулалтаар шалгарсан компаниар 2 сар 15 хоногт ашиглалтад оруулснаараа бахархаж явдаг. Энэ өвөл таслалтгүй явж байгаагийн ихэнх ачааг энэ станц үүрсэн. Нүүрээ ил гаргаж үзэл бодлоо бичих хувь тавилгүй хүмүүс харлуулах үгүйсгэхээс өөр шидгүй, бахархах бүтээлгүй азгүй ч юм даа" гэв.

Ерөнхийлөгч хөдөлсөн цагт л Засгийн газар унадаг ба Ерөнхий сайдыг “хөмрөх” албан бланкны эздийн улс төрийн ирээдүй...
Ерөнхийлөгч хөдөлсөн цагт л Засгийн газар унадаг ба Ерөнхий сайдыг “хөмрөх” албан бланкны эздийн улс төрийн ирээдүй...
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна