Т.Доржханд: Байгуулагдаад 3-4 сар болж буй ЗГ-ыг 34 жилийн хугацаанд бугшсан асуудлаас болж огцруулж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нэг гэр бүлийн зургаан иргэн угаартаж харамсалтайгаар амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тавьж, бусад гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Үүсээд буй цаг үеийн асуудлаар Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд зөв.мн сайтад байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ "Иргэд угаартаж амь насаа алдсан явдалд харамсаж буйгаа илэрхийлж байгаа. Аль болох энэ асуудлыг засаж залруулахын тулд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. 34 жилийн хугацаанд бугшсан асуудлаас болж, байгуулагдаад 3-4 сар болж буй Засгийн газарт хариуцлага тооцох нь шударга биш. Монгол Улс ардчилсан орон учраас маш олон сонгуультай. Орон нутгийн сонгууль гээд 10 сар хүртэл ажил хийлгээгүй шүү дээ.

Тиймээс дөнгөж ажлуудаа эхлээд, том төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгүүдээ босгож буй энэ үед Засгийн газрыг огцруулах нь зөв үйлдэл биш" гэлээ.

НӨӨЦИЙН МАХ: Хонины мах 11.800, үхрийн мах 13.800 төгрөг буюу “Хүчит шонхор“ захынхаас 25-30 хувиар хямд борлуулж байна
НӨӨЦИЙН МАХ: Хонины мах 11.800, үхрийн мах 13.800 төгрөг буюу “Хүчит шонхор“ захынхаас 25-30 хувиар хямд борлуулж байна
 
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурна гэжээ
Сэтгэгдэл (20)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!