Цуврал-1: Оюутолгойн тендерийн будлиан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 21 секунд

Риотинто группын хөрөнгө оруулалттай Оюутолгой” ХХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаа нь олон улсын стандартад хүрсэн бодлого, журмаар ил тод, нээлттэй, шударга, авлигаас ангид хэмээн олон нийтэд ойлгогддог. Гэвч худалдан авалтын цаана авлига, луйврын хэрсэн сүлжээ хэрсэн гэх хардлага ч дагуулах болов.

Эх сурвалжийн мэдээлснээр Оюутолгойн уурхайд хэрэглэдэг дийлэнх бараа бүтээгдэхүүн цөөн хэдэн компанийн дунд эргэлдэж, тендерийн шалгуураа тэдгээр компанид зориулан бэлддэг гэх.

Үүнд, Оюутолгой ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, худалдан авалтын газрын дарга Д.Амартүвшин, Б.Сэржмаагаар ахлуулсан тэдний ойр дотны хүмүүс нэр холбогдож буй.

Оюутолгой” ХХК-ийн худалдан авалтын газрын даргаар ажиллаж буй Д.Амартүвшин нь энэ албанд 21 дэх жилдээ “тухалж” байгаа төдийгүй өөрийн багын найз, “Хөгжлийн шийдэл” төсөлд хамт ажиллаж байсан Б.Сэржмааг албандаа татаж худалдан авалтын газрын даргаар томилон 15 жил хамтран ажиллаж байна гэх “бор шувуу” нисэж байна. Тэднийг тендер будлиантуулж “10 хувийн” бонус авдаг “алдарт” технологийг Оюутолгойд нэвтрүүлсэн гэх.

Тодруулбал: Худалдан авалтын газрын ажилтнууд тендер, сонгон шалгаруулалт явуулахдаа “Хэлэлцээр явуулах” гэдгээр шалтаглан тендерт оролцогчдын анхны үнийг авснаас хойш удаа дараалан үнэ буулгах хэлэлцээр нэрийдлээр шударгаар өрсөлдөж буй компаниудын үнийн саналыг бусдад задалж, тендерийг будлиантуулж өөрсдийнхөө дэмждэг, 10 хувийн “бонус” авдаг компаниудыг шалгаруулдаг бохир жишиг тогтоосон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

100,000 ам.доллар хүртэлх бараа, ажил үйлчилгээний тендерүүдийг oyusupplierdatabase-системээр, түүнээс дээш үнэтэй бараа, ажил үйлчилгээний тендерүүдийг нь ariba-системээр дамжуулан хийдэг аж. Тендерийн анхны үнийн саналуудыг худалдан авалтын ажилтнууд нь дээрх 2 системээр ном дүрмийн дагуу авдаг ч гол будлианыг тендер хаагдсанаас хойш хийдэг гэнэ.

Тендер хаагдсаны дараа “Хэлэлцээр хийх” нэрийдлээр тендерт оролцогчдын шинэчилсэн үнийн саналуудыг худалдан авалтын ажилтнууд өөрсдийн и-мэйл хаягаар авдаг тухай мэдээлэл нь анхаарал татна.

Аливаа тендерт тухайн үнийн саналуудын нууцлал, шударга үнэлгээ хамгаас чухал учраас тендерт оролцогчид нэгэн зэрэг битүүмжилсэн үнийн саналаа нууцлал бүхий цахим системээр өгдөг. Харин Оюутолгой” ХХК-ийн худалдан авалтын ажиллагаанд “Хэлэлцээрийн үеэр” шинэчлэсэн үнийн саналуудыг хариуцсан ажилтны имэйл хаягаар хүлээж авахыг худалдан авалтын газрын дарга нар зориуд дэмжин явуулж байгаагийн цаанаа том ашиг сонирхол байна уу гэх хардлага дагуулж буй.

Томоохон тендерүүдэд зориулагдсан ariba систем дээр гэхэд л тендер хаагдахаас өмнө тендерт оролцогчдод мэдэгдэл, ерөнхий мэдээ, сануулга өгөх зориулалттай нэмэлт функцийг зориуд ашиглаж тендер хаагдсаны дараа “Хэлэлцээрийн шинэчлэсэн үнийн санал”-ыг авч ашигладаг.

Учир нь худалдан авалтын ажилтан нь тухайн функцээр илгээсэн шинэчилсэн үнийн саналуудыг хэдийд ч урьдчилан урьдчилан харж болох буюу тендерийг будлиантуулах, “халамж”-ийн компаниудад өрсөлдөгчдийн үнийн мэдээллийг өгөх зорилготой. Бага үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээг хариуцсан баг нь oyusupplierdatabase –цахим системийг ашиглан “зах зээлийн судалгаа хийх зорилго” –той хэмээн удирдлагадаа танилцуулаад асар олон хуурамч тендерийг байнга зохион байгуулдаг жишигтэй болж гэнэ.

Олон сая америк долларын бараа, ажил үйлчилгээний тендерийг зарлан зохион байгуулахдаа “Хэлэлцээр хийх” нэрийдлээр ийнхүү будилуулж байгаа нь “Бор зүрхээрээ яваа” ханган нийлүүлэгчид Оюутолгой” ХХК-иас зарласан тендерүүдэд оролцож асар их цаг хугацаа, хөдөлмөр, зардал гаргахаас авхуулаад хохирол амсаж байна

Гэтэл шударгаар өрсөлдөхөөс илүүтэй Санхүүгийн албаны дарга Б.Дуламсүрэн, Худалдан авалтын газрын дарга нар болох Д.Амартүвшин, Б.Сэржмаа нарын хамаатан садан, найз нөхөд, 10 жил, их сургуулийн төгсөлт, ойр дотны хүмүүсийг эрэн хайж олох, тэднээр дамжуулан “Яриа хөөрөө хийх”, “тохиролцох” сонголтыг хийхээс өөр аргагүй байдалд оржээ.

10 хувийн бонуст Б.Дуламсүрэн даргаар удирдуулсан гурван даргын шунал үүгээр дуусахгүй. Тэдний технологи улам нарийсаж Оюутолгойн уурхайд мөрөөрөө ажиллаж яваа 10 мянган Монгол ажилчдын хувь заяагаар тоглож байгаа бохир мөнгө угаах аргыг бид тун удахгүй дэлгэх болно.

Л.Гантөмөр: Ганц багш хүнээр оролдоод яах вэ. Ордноор дүүрэн л авлигачид бий шүү дээ
Л.Гантөмөр: Ганц багш хүнээр оролдоод яах вэ. Ордноор дүүрэн л авлигачид бий шүү дээ
 
Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор олгох шүүхийн шийдвэр гарав
Малайзын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор олгох шүүхийн шийдвэр гарав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!