Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газрын тогтоолын дагуу Улсын аварга малчин, саальчин, тариаланчдад шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ үеэр УИХ-ын чуулган хаасан байдаг тул гишүүд, сайд нар сонгогдсон тойргийнхоо АВАРГУУДАД дээрх шагналыг гардуулдаг юм.
UBN сайт энэ жил АВАРГУУДЫН шагналд зарцуулж буй төсөв өнгөрсөн онуудынхаас хэрхэн өөрчлөгдсөнийг инфографикаар танилцуулж байна.
-2010 оноос хойш 1.2 сая АВАРГА МАЛЧИН тодорсноос ХАМГИЙН ИХ нь 2024 онд байна-
Энэ онд Засгийн газраас Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, аварга саальчнаар долоон иргэнийг, аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа.
-2022 онд Улсын сайн малчин, улсын хошой аварга малчинд олгох гэр худалдан авахад 486 сая төгрөг, мөнгөн аяганд 62.4 сая, дурсгалын цомд 61.1 сая төгрөг буюу нийт 609.5 сая төгрөг зарцуулж байжээ.
Харин 2023 онд нийт 1 тэрбум 123 сая төгрөгийг төсөвлөж байв. Тухайлбал, Улсын сайн малчин, улсын хошой аварга малчинд олгох цомд 65.9 сая, Улаан халз бүхий таван ханатай гэр худалдан авахад 980 сая /19 аймаг/, мөнгөн аяганд 78.8 сая, Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга 31 сая, “Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цом 32 сая 10 мянган төгрөг зарцуулсан байна.
-2024 онд Улсын аварга малчин, саальчин, тариаланчид 670.9 сая төгрөг зарцуулж байв-
Өнгөрсөн онд 194 аварга тодорч Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цомд 183.6 сая төгрөг зарцуулжээ. Харин Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувинд 50.4 сая, Аварга малчинд олгох мөнгөн аяганд 159.6 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн,
-Шагналд дагалдах өргөмжлөл, цолны үнэмлэхэд - 33.6 сая төгрөг
-Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо – 33 сая
-Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багцад – 33.6 сая төгрөгийг тус тус зарцуулж байжээ.
2025 онд АВАРГУУДЫН шагналд:
-Улсын аварга малчин, хошой аварга малчны дурсгалын цом - 131.7 сая
-Улсын аварга малчин, хошой аварга малчин, фермер, саальчинд олгох гуулин бүслүүртэй модон хувин - 36.9 сая
-Аварга малчинд олгох мөнгөн аяга - 159.6 сая
-Алтадсан тариан түрүү бүхий шармал хээтэй мөнгөн аяга - 34.6 сая
-“Аварга тариаланч, Аварга тариаланч хамт олон”-ы цом - 40.2 сая
-Шагналд дагалдах өргөмжлөл, цолны үнэмлэх - 24.6 сая
-Аварга малчин, улсын хошой аварга малчин, саальчин, фермерт олгох гарын бэлгийн багц - 38.1 сая төгрөгийг зарцуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ онд аварга малчин, саальчин, тариаланчдын шагналд 465.7 сая төгрөг зарцуулж байгаа юм.
Дашрамд дурдахад, өмнө нь аварга малчинд олгодог байсан улаан халз гэр, Тариан түрүү, таван хошуу мал бүхий шармал хээтэй домбо нийлүүлэх тендер зарлагдаагүй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!