Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ утсыг булаан авч их хэмжээний мөнгө авсан хэрэг гарчээ.Тодруулбал, хоёрдугаар сарын 1-ний өдөр иргэн М-ээс ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк улсын дугаар тодорхойгүй таксины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч Хаан банк болон ХХБ-ны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлэн авсан хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн цахим хаяг, дансны үлдэгдэл гар утас болон интернэт банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр зорчиж, өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

О.Одбаяр: Танихгүй хүн “Талбай дээр хамт зул өргөе ах нь чамд 20 сая төгрөг өгье“ гэж залгасан
О.Одбаяр: Танихгүй хүн “Талбай дээр хамт зул өргөе ах нь чамд 20 сая төгрөг өгье“ гэж залгасан
 
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хобогдох сайд нартай хуралдаж байна
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хобогдох сайд нартай хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.