Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангийн байшингаас ууц, өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сүүлийн үед хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хулгайлсан тохиолдол гарсан байна.

Тухайлбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.

Иймд иргэд Та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, малчин айлд дүнгэнэх чимээнээр  эд хогшил нь хөдөлжээ
Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, малчин айлд дүнгэнэх чимээнээр эд хогшил нь хөдөлжээ
 
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, сэжигтэй 8 тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.