З.Энхболд: Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Тавантолгойн хамгийн баян орд болох Ухаа худгийг хувьчилж авсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Хоёрдугаар сарын 5-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тэгвэл З.Энхболд өөрийн цахим хуудаснаа:

-Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Таван толгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худгыг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, ЗГ-н шийдвэр тогтоол гарах ёстой.

Тэр тусмаа нийт Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Л.Оюун-эрдэнийн ЗГ энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч Эрдэнэс Таван толгой ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой.

Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд 5 ширхэг толгой гэж нэрлэгдэх ЦАНХИ, УХАА ХУДАГ, БОРТЭЭГ, ОНЧ ХАРААТ, БОР ТОЛГОЙ гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа, сүүлд хийсэн хайгуулаар ООРЦОГ нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судлаж тогтоон 1990 оны 1-р сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг. 460 сая тонн нүүрстэй УХАА ХУДГИЙН ордыг "Энержи ресурс" компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70% нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгсөн.

Ингэснээр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг 1 ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр Энержи ресурс компани “… 1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн …” гэж тодорхой бичжээ.

Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хэрхэн хууль бусаар хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр 1 тонн нүүрс газар дээрээ 100$ буюу 345.000 төгрөг, гаргах зардал нь 15$ оос хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна. Жил бүр 1.275$ тэрбум, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ.

Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.

Дээр дурдсан 2008 оны 3-р сарын 19-ны өдрийн ЗГ-ын хуралдааны тэмдэглэл болон Энержи ресурстай хийсэн гэрээг хавсаргав.

П.Сайнзориг: 1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй үйл ажиллагааг хориглох хуулийн төслийг боловсруулж байна
П.Сайнзориг: 1XBET зэрэг МУ-д бүртгэлгүй үйл ажиллагааг хориглох хуулийн төслийг боловсруулж байна
 
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Сэтгэгдэл (18)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!