Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн. Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан байдаг.

Тэрбээр "Өдөр тутам болж буй амьдралын эмгэнэлт нүцгэн үнэний хажуугаар нүдээ анин дуугүй өнгөрч чадахгүй. УИХ-ын гишүүний ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ биелүүлж, ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурлаа" гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг.

Тэгвэл энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр:

-Ер нь улс төрийн зөвлөлийн хурлаа хийнэ. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Тэгэхгүй бол дураараа яваад байна. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн Засгийн газрын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа. Хамтарч байгаа нь буруу гэж үзэж байгаа. Нэгэнт олонхоороо шийдсэн бол саналыг хүндэтгэх учиртай.

Тэгэхгүй зай завсар гарах бүрт л бодлого унагаж, зөвхөн миний зөв гэж боддог хандлага нь буруу.

Л.Гантөмөр: Ч.Лодойсамбуу  хэтэрхий сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байна. АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй
Л.Гантөмөр: Ч.Лодойсамбуу хэтэрхий сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байна. АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй
 
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тайланг хэлэлцэнэ
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тайланг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.