Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН АЖИЛЧИД: Ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан шийдвэрээ өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаяна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийж байна. Тэдний зүгээс, "2024 оны хоёрдугаар сарын 6-нд Оюу толгой” компани нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг бүх ажилчид эсэргүүцэж байгаа. Ажил олгогч ажилчдын цалинг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бууруулсан нь ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг ноцтой зөрчиж байна. Дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд багтдаг нэмэгдэл цалин, нэг удаагийн шагнал урамшуулал, шөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагийн хөлс зэргийг хасах шийдвэрийг гаргахдаа үйлдвэрчний эвлэлээр дамжуулж, ажилчдад урьдчилж мэдэгдээгүй тул хууль бусаар гаргасан шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байна. Хэрэв шийдвэрээ өөрчлөхгүй тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна" гэлээ.

Мөн тэд "Хэрэв түүхий эдийн ханш, алт, зэсийн үнэ буугаад давагдашгүй хүчин зүйл үүссэн бол бид энэ шийдвэрийг ойлгоно. Гэтэл ижил төрлийн уул уурхайгаас гарч байгаа зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр яг ижил түвшинд борлуулагдаж байна. Түүнчлэн зээлийн төлбөр багасахын хэрээр компанийн ашиг нэмэгдэж байдаг. Энэ жишгээр бидний цалин нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байсан ч бүр хасчихлаа. Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна. Ажилчдыг ажил хаяхаас өөр аргагүй нөхцөл байдалд битгий хүргээсэй гэж хүсэж байна" гэв.

ШУУД: Зудын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна
ШУУД: Зудын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ЦУОШГ-аас мэдээлэл хийж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.