Dj koo: Сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав

Огноо
Унших
1 минут 49 секунд

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю энэ сарын 2-нд уушгины хатгалгаа өвчний улмаас 48 насандаа таалал төгссөн билээ. Үүнтэй холбоотойгоор талийгаачийн нөхөр Dj Koo өчигдөр /2025.02.07/ албан ёсоор мэдэгдэл хийжээ. Учир нь нийгэмд олон янзын мэдээлэл гарсан учраас ийн тайлбар хийхээс аргагүй болсон гэжээ.

Тодруулбал тус мэдэгдэлд "Хоёрдугаар сарын 2-ны өдөр сахиусан тэнгэр шиг тэр минь тэнгэртээ буцав. Яг одоо би үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай мөчүүдийг даван туулж байна. Надад үг хэлэх хүч алга, хүсэл ч алга.

Гэсэн хэдий ч энэ их уй гашууг ойлгож ч амжаагүй байхад зарим зүрх сэтгэлгүй хүмүүс гэр бүлийг минь гүтгэж эхэллээ. Зарим нь даатгалтай холбоотой санхүүгийн асуудлын талаар илт худал мэдээлэл тарааж, гэр бүлийн минь нэр хүндийг гутааж, бидний зүрх сэтгэлийг улам бүр шархлуулж байна. Ийм хүмүүс энэ хорвоод байдаг гэж бодох төдийд аймшигтай санагдаж байна. Та бүхнээс гуйя. Юанийг тайван амгалан байлгаад өгөөч. Үүнийг л би чин сэтгэлээсээ, цөхрөнгөө баран гуйж байна" гэжээ.

Барби Сюг нас барсны дараа түүний 83 сая ам.долларын хөрөнгийг хэн өв залгамжлах бол гэх мэдээлэл гарч эхэлсэн юм. Тэгвэл Dj Koo хадам ээждээ өв залгамжлах эрх мэдлийг нь олгох бодолтой байна гэжээ.

С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. ЗГ огцорвол  энэ сарын 14-нд  хоёр тал гарын үсэг зурах естой  Гашуунсухайт төмөр зам холболтын гэрээ хойшлох уу
С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. ЗГ огцорвол энэ сарын 14-нд  хоёр тал гарын үсэг зурах естой Гашуунсухайт төмөр зам холболтын гэрээ хойшлох уу
 
Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!