П.Сайнзориг: Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт тараахаа зогсоохыг гишүүдэд уриалж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа.

Тэрбээр "126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно" гэсэн зорилтыг УИХ дэвшүүлсэн байдаг.

Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй.

Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нарт бас уриалмаар байна" гэв.

А.Ундраа: Б.Дэлгэрсайхан сайд Богдхан уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ болох 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг нууцад авсан бололтой
А.Ундраа: Б.Дэлгэрсайхан сайд Богдхан уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ болох 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг нууцад авсан бололтой
 
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Маргааш Улаанбаатарт -5 хэмийн хүйтэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!