Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусанд пиво уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Автобусанд пиво задалж уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж Нийтийн тээврийн бодлогын газарт гомдол гаргажээ. Тодруулбал, иргэн И нь Х:2 “Шарга морьтын эцэс-7 буудал” чиглэлийн 25-016 гарааш дугаартай автобусны жолооч 21:05 цагт Шарга морьтын 5-р буудал дээр буулгасан. Автобусанд ундаа задалж уусан намайг жоохон согтуу байсан болохоор хөөж буулгасан. Шалгаж арга хэмжээ авна уу" гэх гомдол гаргажээ. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-016 гарааш дугаартай автобусны жолооч Б.Б-ыг шалгаж, автобусны хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн байна. Бичлэгт, иргэн И автобусан дотор согтууруулах ундааны зүйл /Лаазтай хөх өнгийн касс пиво/ хэрэглэж, улмаар автобусны шалан дээр асгасан тул жолоочийг шаардлага тавихад өөрөө бууж явсан байна. Иймд гомдол гаргагчийн буруутай үйлдэл гэж үзлээ.

Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэв
Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэв
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.