Хуульч Б.Гүнбилэг 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байв. Түүнчлэн нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан удаатай. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа сүүлийн үед улс төрд өрнөж байгаа асуудлын талаар бичжээ.
-Шахмал түлшний барьцалдуулагчийг сүүлийн хоёр жил хортой юмаар хийснийг бид илрүүллээ. Угаартлаас болж 700 орчим хүн нас баржээ. За тоогоо тогтлоо шүү. Энэ хоёр өгүүлбэр Засгийн газарт огт хамаагүй гэж үү? Дараа нь УИХ-ын гишүүн албан тушаалын гэмт хэрэгтээ ял авав. Дээд шүүхээс эцэслэгдэв, УИХ-ын гишүүн өнчин хүүхдүүдийн нэр барьж 80 саяын залилан хийжээ.
УИХ-ын дарга Д. Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой, бид хулгайчаа орой дээрээ залчхаад байна. Энэ хоёр өгүүлбэр УИХ-д огт хамаагүй гэж үү?
Дараа нь 2000 орчим хэрэг шүүхээс болоод шийдэгдээгүй. Би баримттай ярьж байна. "Шүүхээс болоод би авлигатай тэмцэж чадахгүй" байна. Энэ хоёр өгүүлбэр шүүх, прокурорт огт хамаагүй гэж үү. Сүүлийн нэгхэн сард ийм аймар мэдээллүүд сонслоо. Харин ард нийтээрээ бид тэгж л байдаг юм гэсэн шиг байгаа нь л тэгснээ гэнэт би монгол хүн, монгол бол тусгаар тогтносон ардчилсан улс гээд л уянгалах...
Авлигатай улсад ардчилал, тусгаар бодлого гэж байхгүй.
Яаж би эрх мэдлээ хадгалах вэ? Яавал би шоронд орохгүй үлдэх вэ? гэдэг л зорилго бий. Аалзны тороо улам бүр томоор татаж байна. Ардчиллыг ярьдаг хэдийгээ албан тушаал, даргын суудлаар авлигадсан.
Улсын нууц гээд нэг тамгатай бичгэнд нөгөө олон авилгалаа боочихно. Тэрнийгээ Үндэсний аюулгүй байдал гээд халхавчилчихна. Шүүгч нь ч, прокурор нь ч, өмгөөлөгч нь ч, мөрдөгч нь ч тэр олон булхайг мэдсээр байж нөгөө нууц гэдгээс нь болоод тагларчихна.
Засгийн газар болохгүй байна гээд ам хагалсан нөгөө Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Ч.Лодойгоо одоо шүүгээд сууж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрыг болохгүй байна, огцруулъя гэснийхээ төлөө ийм эрүү шүүлтэнд орох ёстой гэж үү? Энэ УИХ-ын гишүүдийн өдөр тутам ярих ёстой сэдэв биш гэж үү? Хэрүүлчид ээ.
-Шахмал түлшний барьцалдуулагчийг сүүлийн хоёр жил хортой юмаар хийснийг бид илрүүллээ.
— Гүн (@GunbilegBldbtr) February 11, 2025
-Угаартлаас болж 700 орчим хүн нас баржээ. За тоогоо тогтлоо шүү.
Энэ хоёр өгүүлбэр Засгийн газарт огт хамаагүй гэж үү?
Дараа нь:
-УИХ-ын гишүүн албан тушаалын гэмт хэрэгтээ ял авав. Дээд…
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!