Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Д.Сосорбарам Л.Гантөмөрийг “Сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй“ гэв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 16 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн саналд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Ө.Шижир зэрэг гишүүд нэгдэхээ илэрхийлээд буй. Харин үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Ж.Баярмаа нарын гишүүдэд Улс төрийн зөвлөлөөр хариуцлага тооцно гэснийг намын төдийгүй олон нийт шүүмжлэлтэй хүлээж авсан.

Харин тэрбээр энэ үйл явцтай холбоотойгоор өнөөдөр "Би 126 хүн нэр дэвшүүлэхдээ НАМЫНХАА БОДЛОГООС УРВАХГҮЙ гэсэн гэрээ хийсэн. Гэрээгээ зөрчвөл НАМААС ХАСАХ, УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ гээд зөндөө шийтгэл байж болно. Дөнгөж ЗГ байгуулагдаад 6 сарын дараа урваж байгаа хүмүүс энэ намд ХАНЬ БОЛОХ УУ. Нам нь ялсан байхад өөрийнхөө Засгийг унагана гээд л явах нь байна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Түүний эл байр суурийг АН-ын гишүүн Д.Сосорбарам шүүмжлэлтэй хүлээж авав. Тэрбээр "Лу Гантөмөр сэтгэцийн эмчид үзүүлэх хэрэгтэй" хэмээн сошиалаар "бухимдав"

“Монгол нүүдэлчин“ өвлийн фестиваль энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд болно
“Монгол нүүдэлчин“ өвлийн фестиваль энэ сарын 16-наас 22-ны өдрүүдэд болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.