Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хүнд суртал үүсгэж буй журмуудыг цуцалж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Эрүүл мэндийн яам чөдөр тушаа болсон журмуудаа цуцалжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эрүүл мэндийн салбараа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс эмнэлэг байгуулахын тулд хууль давсан журмаар тусгай зөвшөөрлөө 50-иас дээш хоног хүлээнэ. 15 төрлийн баримт бичиг бүрдүүлж 138 шат дамжлага давах шаардлагатай тулгарч, улмаар шантраад больж байна.
Тийм учраас Эрүүл мэндийн яам “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж төрийн хүнд суртал, салбарын хөгжлийн чөдөр тушаа болсон журмуудаа цуцаллаа.
Өнөөдрөөс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрлийг 20-30 минутад багтаан цахимаар хүлээн авч, хуульд заасан 22 хоногт багтаан шийдвэрлэнэ. Салбар бүрийн хууль давсан бүртгэл, журам бага багаар цуцлагдаж хүнд суртал буурсаар байна" гэжээ.