Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард 9.6 хувь болж өмнөх сараас 1.4 хувиар өсөв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 нэгж хувиар өссөн дүн юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, инфляцын өсөлтөд бензин, түлшнээс бусад импортын бараа 2.9 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Үнийн өсөлтийн 2.9 нэгж хувийг бүрдүүлж буй импортын бараа 30.6 хувийг эзэлж байгаа бол мах, хатуу түлшнээс бусад дотоодын бараа 53.2 хувийг эзэлж байгаа юм. Эдийн засагчдын зүгээс инфляц хоёр оронтой тоо руу орох магадлалтай гэх таамаг дэвшүүлж байгаа нь ханшийн чангаралаар иргэдэд мэдрэгдэж эхэлснийг хэлж буй. Харин Монголбанкны зүгээс автомашины импорт, монголчуудын гадагшаа чиглэх аялал жуулчлалын урсгалыг дагаж импортыг нэмэгдүүлэх байдлаар валютын нөөцөд дарамт үзүүлж байгааг мэдээлж байгаа юм. Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орвол мөнгөний бодлогод өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн яриандаа дурдсан билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!