ТОДРУУЛГА: Тэмээгээр боодог хийгээгүй. Гулуузаар нь шарсан. Наадмаар хониор хорхог хийдэгтэй л адилхан шүү дээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Их говийн тэмээ -2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн Дорноговь аймагт энэ сарын сарын 07, 08-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөний хүрээнд тэмээ, тэмээчний сэдэвт нийтэд түгсэн болон нутгийн мартагдсан дуу, шүлгийг сэргээх, ардын авьяастнуудыг нээн илрүүлэх, говь нутгийн бахархал тэмээн сүрэг маллах арга ухаан, тэмээний холбогдолтой соёлын биет бус өвийн зан үйлийг хойч үедээ сурталчлан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Гэтэл уг арга хэмжээний үеэр тэмээгээр боодог хийж, төв тайзныхаа өмнө тавьсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

Тэгвэл уг боодгийг Дорноговь аймгийн тогоочдын холбооноос хийжээ. Тус холбооноос тодруулахад "Тэмээгээр боодог хийгээгүй. Гулуузаар нь шарсан. Болохгүй юм юу байх вэ дээ. Наадмаар хониор хорхог хийдэгтэй л адилхан шүү дээ" гэв.

2025 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хоолны соёлыг түгээхээр гадагшаа чиглэсэн энэхүү маркетинг нь ийнхүү олны ундууцлыг хүргээд байна. Дээрх арга хэмжээн дээр "Art ger" нэрээр үндэсний хоолны бичлэг хийдэг залуус ирж дээрх тэмээний хорхгийг онцолж бичлэг хийжээ. "Art ger" нь үндэсний, нүүдэлчний хоолны технологийг нийтэд танин мэдүүлэх зорилготой видео контентыг бүтээх, гаднын, олон сая дагагчтай нөлөөлөгчдийг Монголд урьж, сувгаар нь дамжуулан өв соёлоо гадагш сурталчлах зорилготой юм.

ХАРБИН:2025:  БНХАУ-ын баг 21 медальтайгаар тэргүүлж байна
ХАРБИН:2025: БНХАУ-ын баг 21 медальтайгаар тэргүүлж байна
 
Э.Бат-Үүл: Коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй
Э.Бат-Үүл: Коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй
Сэтгэгдэл (55)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!