Л.Гантөмөр: Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг хийлгэхгүйн тулд маш олон хөдөлгөөн өрнөнө. Ер нь мега төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр өнөөдрийг хүртэл хэчнээн ЗГ-ыг огцруулсан бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдааны үеэр АН-ын дарга Л.Гантөмөр хэвлэлд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр:

-Ч.Лодойсамбуу гишүүн өмнө нь надтай хамт ажиллаж байсан нь өнөөдрийн УИХ-ын гишүүний эрх үүргээ хэрэгжүүлэхэд ямар ч хамаагүй.Ч.Лодойсамбуу гишүүн бол намынхаа дүрмийг л дагах үүрэгтэй. Мөн бүлгийн дүрэм гэж байна. Дээр нь хамтарсан Засгийн газрын гэрээ гэх зүйл байна. АН дотор намын даргыг тойрсон бүлэглэл огт байхгүй. Ч.Лодойсамбуу гишүүн асуудалд сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байгаа нь улс орныг хөгжүүлэх боломжийг алдах вий гэдэг зовнил байна. Түүнээс биш надтай хувь хүний хувьд ямар нэгэн байдлаар дотно харилцаа огт байхгүй.

Хоёрдугаар сарын 14-нд Гашуун сухайтын төмөр зам холболтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурах естой. Ер нь мега төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр өнөөдрийг хүртэл хэчнээн Засгийн газрыг огцруулсан бэ.

Хэрэгжүүлэх дээр тулаад ирэхээр л унадаг, асуудал үүсдэг. Энэ бол зүй тогтол байхгүй юу даа. Гашуунсухайтын төмөр зам холболтыг хийлгэхгүйн тулд маш олон хөдөлгөөн хийнэ. Асуудал үүсэхээр тэрийг улстөржилт болгочихдог. Энэ нь Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг тогтворгүй болгодог. Улмаар ард түмний итгэл алдардаг. Ийм тойрогт бид орчихлоо. Үүнийг даваад гарах зориг бидэнд хэрэгтэй байна. Зорьсон зорилгоо хэрэгжүүлэх зориг хэрэгтэй байна.

Л.Гантөмөр: Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын  бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа
Л.Гантөмөр: Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа
 
Маргааш болох улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит  бөхийн барилдаанд О.Хангай, Ц.Бямба-Отгон нарын 128 бөх зодоглоно
Маргааш болох улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаанд О.Хангай, Ц.Бямба-Отгон нарын 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!