Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Батбаяр: “Оюутолгой“ ХХК-ийн хаягдлын далангийн шүүрлээс гарсан ус стандартаас давсан тул 700 сая төгрөгөөр торгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

"Бид усны ашиглалтад анхаарах ёстой. Жишээлбэл, энэ цонхоор харагдаж байгаа барилгын ажил дээр уг компани 2021 оны 6-р сарын 04-ний өдрөөс эхэлж ажилласан нь тогтоогдсон учир зөрчлийн хэрэг үүсгээд явж байна. Мөн усны газраас шинжээч гарган ажиллаж байгаа ба өнөөдрийг хүртэл энэ компани нь 6 сая метр куб хөрсний ус зайлуулсан байна. Усны газраас Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны хэмжээ жилдээ 50-60 сая метр куб байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарчуудын 1 сарын хэрэглэх усыг 2,6 жилийн дотор шавхан зайлуулчихсан байна гэсэн үг.

Мөн "Оюутолгой" уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал гарсан байсан. Энэ асуудалд зөрчлийн хэрэг үүсгэж, усны газраас шинжээч томилж, дүгнэлт гарган ажилласан. Ийнхүү хохирлыг тогтоосон байгаа. Шүүрлийн хэмжээ нь аюул учруулахаар биш хэдий ч шүүрлээс гарсан ус нь Монгол Улсын стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талбөрийг “Оюутолгой” компаниас төлсөн" гэлээ.

Нийт нутгийн 80-90 хувьд шар усны үер нүүрлэх эрсдэлтэй байна
Нийт нутгийн 80-90 хувьд шар усны үер нүүрлэх эрсдэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.