Өнгөрсөн долоо хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж, З.Энхболдыг цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэрбээр энэ сарын 9-нд Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн. Түүний нийтлэлд "30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" гэжээ. Түүнчлэн З.Энхболд "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Тавантолгойн хамгийн баян орд болох Ухаа худгийг хувьчилж авсан" гэдгийг онцолсон юм.
Тэгвэл Монгол Улсын 25 дахь Ерөнхий Сайд С.Баяр твиттер хуудаснаа "Сонирхолтой эл сэдвээр УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан З.Энхболд анх жиргэсэн юм байна. Танд тухайн болон холбогдох бусад хуулийг сануулъя. Дашрамд, таны "нүүрсний хулгайн хэргийн" талаар би мэдэхгүй.
"Ашигт малтмалын тухай" хуулийн 5.4. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасан.
Тавантолгойн орд газрын тусгай зөвшөөрлийг "Энэржи ресурс" ХХК-аас төр хэлэлцээрийн үр дүнд буцаан авсан. Буцаан авах тэр гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад ЗГ-аас олгосон. ЗГ-ын хуралдааны шийдвэр нь ЗГ-ын тогтоол, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гардаг. Бүх гэрээ, шийдвэр гарснаасаа одоо хүртэл ил байв.
Гэхдээ л манай ЗГ алдаа гаргасан. Нэг бол төрийн оролцооны хэмжээг ТТ дээр шууд л 100 хувь хүргэх ёстой байж. Тиймээ З.Энхболд дарга аа.
Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ ТТ орд газрыг хувийн хэвшилд нь бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа" гэж бичжээ.
1.Сонирхолтой эл сэдвээр УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан ЗЭ анх жиргэсэн юм байна. Танд тухайн болон холбогдох бусад хуулийг сануулъя. Дашрамд, таны "нүүрсний хулгайн хэргийн" талаар би мэдэхгүй.
— S.Bayar (@SBayar12) February 11, 2025
2."Ашигт малтмалын тухай" хуулийн 5.4. “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж… https://t.co/mKsciI0hOZ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!