Ардчилсан намын /АН/ гишүүд, дэмжигчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар:
-Манай холбоо хуралдаж, мэдэгдэл гаргасан. Тэр мэдэгдлээ танилцуулъя. Тус мэдэгдэлд “Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.1, 16.2, 17.1.1, 39.2, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1, 8.1.11 Сонгуулийн тухай хуулийн 4.1, 4.2.2, 5.2 заалтад үндэслэн АН-ын дарга Л.Гантөмөрийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс намын гишүүнээс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийг АН-ын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай" гэж бичсэн байна.
2016 оноос хойш 2016 оноос Монгол Улсад нэг нам дангаар засаглаж, асар олон нийгэм эдийн засгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. 2016 оноос хойш сөрөг хүчингүй явж ирсэн. Гэтэл өнөөдөр Л.Гантөмөр Шадар сайд хэмээх том албан тушаалд томилогдоод, АН-ыг бүхэлдээ МАН-ын халаасны нам болгосон. Өнөөдөр АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа. Л.Гантөмөр АН-ын дүрэм, үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна.
Л.Гантөмөр АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг гээчихсэн. Тийм учраас Л.Гантөмрийг МАН-д элсүүлж авахыг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэд хэлнэ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!