АН: Т.Хасбаатар нь АН-ын гишүүн биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр "Л.Гантөмөрийг АН-аас хөөж, түүнийг МАН-д элсүүлж авахыг тус намын даргад хэлнэ" гэх мэдээлэл хийсэн. Тэгвэл АН-аас үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

-Сошиал орчинд /2025.02.13/ өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм.

Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно.

Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа
Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаастай байгаа
 
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!