УИХ-ын гишүүн А.Ундармаа Зам тээврийн яамнаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд зарласан 55 тэрбум 300 сая төгрөгийн өртөг бүхий “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардаж байсан билээ.
Ингэхдээ тэрбээр “Хөшигийн хөндий туннел” төслийн зөвхөн урьдчилсан ТЭЗҮ, зураг төслийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах өртөг нь 5.5 тэрбум төгрөг шаардаж байна. Төслийг хэрэгжүүлэхэд гарах нийт зардал нь үүнээс өндөр байх нь ойлгомжтой.
Гэтэл уг төсөл нь зөвхөн Хөшигийн хөндийд хүрэх 30 км замыг 15 км урт туннелээр товчлох зорилго бүхий зөвхөн нисэх онгоцны буудал руу зорчих, цөөн иргэдэд чиглэсэн эдийн засгийн үндэслэлийн хувьд үр ашиггүй, хэт өндөр өртөгтэй төсөл болох нь тодорхой байна. Санхүү эдийн засгийн ашиггүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жил бүр их хэмжээний урсгал зардал ногдож, төсвийн дарамт мэдэгдэхүйц өсөхөөр байна.
Богдхан уулыг нүхлэн туннел барих энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг илт зөрчиж байна" гэж хэлж байсан удаатай.
Тэгвэл тэрбээр энэ удаад "Богдхан Уулыг нүхлэх туннелийн урьдчилсан ТЭЗҮ 55.3 тэрбум төгрөгөөр “цаас, макет” боловсруулах гэрээг Б.Дэлгэрсайхан чичирсээр байж хийсэн. Нууцад авсан бололтой. Мэдээлэл хаагдмал, албан бичигт хуулийн хугацаанд хариу өгөөгүй. Нэхэмжлэх болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!