Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, малчин айлд дүнгэнэх чимээнээр эд хогшил нь хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
2025-02-13 09:28:00
Унших
0 минут 54 секунд

Дундговь аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар онцгой байдлын газрын мэдээлснээр газар хөдлөлт аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн Сүүж гэх газарт орой 17:00:45 цагт бүртгэгджээ. Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Өчигдөр орой 20:10 цагийн үед учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Ерөнхий сайд маргааш БНХАУ-ын Харбин хотыг зорьж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам”-ын гэрээг эцэслэнэ
Ерөнхий сайд маргааш БНХАУ-ын Харбин хотыг зорьж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам”-ын гэрээг эцэслэнэ
 
“Зохиомол хаягаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын чат руу “Ноорогийн хийсэн бичлэгээс болоод хүн амиа хорлох гээд байна” гэж бичсэний төлөө гүйцэтгэх ажиллагаа явуулсан“