БАЙНГЫН ХОРОО: 1992-2025 оны хооронд олгосон нийслэлийн газар олголтын талаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

-“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Дашрамд, дээрх хяналт шалгах түр хорооны зорилго нь “Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” юм. Тодруулбал,

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох захиргааны байгууллагын гаргасан газар олголттой холбоотой 1992-оос 2025 оны шийдвэрүүд;

-Газрын тухай хуулийн хэрэгжилт, газрыг өмчлөл, эзэмшил, ашиглалтын зориулалтаар олгосон байдал;

-Нийтийн эзэмшлийн газар, ногоон байгууламж, гол усны хамгаалалтын бүс зэрэг хуульд хориглосон бүсэд газар олгосон эсэх;

-Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдал;

-Газар олголтын ил тод байдал, мэдээллийн сангийн бодит байдал;

-Одоогийн эрх зүйн орчин, хэрэгжилтийн зөрчил, цаашид өөрчлөлт оруулах шаардлага зэргийг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах аж.

ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгоно
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилээр олгоно
 
УИХ-ын гишүүн Л.Энхнасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалаа УИХ дахь ХҮН намын зөвлөлд танилцууллаа
УИХ-ын гишүүн Л.Энхнасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалаа УИХ дахь ХҮН намын зөвлөлд танилцууллаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!