П.Сайнзориг: ШЕЗ хаврын чуулганаар том эрх мэдэл авангуутаа буруугаар ашиглаж эхэлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ШЕЗ-ийн орон тоо, шүүгч нарын цалинтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П. Сайнзориг "ШЕЗ хаврын чуулганаар том эрх мэдэл авангуутаа жаахан буруугаар ашиглаж эхэлж байна. Төрийн албан хаагчдын цалин өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэгдээд сая 01-р сарын нэгнээс дахин нэмсэн. Гэхдээ шүүгч нарын цалинг жилд 2 удаа нэмж болохгүй. Орон тоогоо гүйцээхгүй байж байгаад цалингаа угсраа нэмчхээд дараа нь дахиад Сангийн яамаа шахаж явдаг жишиг рүү орж байна. Яах вэ, тодорхой түвшинд нь хүргэх ёстой гэдгийг ойлгож байна. Төрийн албаны нийтлэг байдлаараа жилд нэг удаа нэмдэг, цаашлаад нийгэм, эдийн засгийн байдалтайгаа уялдуулж явах шаардлагатай байна. Төрийн албан хаагчдын цалинг сая 5 орчим хувиар нэмэгдүүлсэн. Энэ түвшинд шүүгч нарын цалинг барьж нэмэх ёстой. Суурь цалингаа 6 хувьд барьдаг баймаар байна. ШЕЗ өөрт байгаа эрх мэдлээ ийм байдлаар ашиглавал хол явахгүй шүү" гэв.

О.Алтангэрэл: Монголын шүүх 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 2000 гаруй этгээдийг ял завшуулсан
О.Алтангэрэл: Монголын шүүх 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 2000 гаруй этгээдийг ял завшуулсан
 
Г.ПҮРЭВДЭЛГЭР: Жагсаалын үеэр төрийн ордон руу бие зассан, танхайрсан иргэдийг шалгаж байна
Г.ПҮРЭВДЭЛГЭР: Жагсаалын үеэр төрийн ордон руу бие зассан, танхайрсан иргэдийг шалгаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!