ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр дараах зүйлсийг ярив.
Тэрбээр:
-Би хаана ч хэлээгүй маш ноцтой тоо баримт хэлье. 2017 оноос хойш Монголын шүүх өнөөдрийг хүртэл 2000 гаруй этгээдийг ял завшуулсан. Би баримттай ярьж байна. Би энэ баримтаа хаана ч хамгаална. Торгуулсан, хязгаарлалт тогтоосон, зорчих эрхээ хязгаарлуулсан, баривчлуулсан 2000 гаруй этгээдийг Монгол Улсын шүүх ял завшуулсан. Шүүхийн цэвэр буруутай үйл ажиллагаанаас болоод. Тэгвэл үүнд хэн буруутай юм гэвэл тухайн шүүгч нар буруутай. Энэ үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ёстой үүрэг нь Монгол Улсын дээд шүүх.
Манай яамны харьяанд цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг. Манай харьяа байгууллагууд шүүхээс болоод ийм асуудалтай тулгарахаар би энэ талаар хөндөхөөс өөр аргагүй. Шүүмжлэхээс өөр аргагүй. Олон жил яригдаж байгаа хэргүүд шийдэгдэхгүй удах, тэгсэн мөртлөө энгийн иргэдийн хэргийг маш хурдан шийддэг. Энэ процессыг шүүмжлэхээс өөр аргагүй.
Шүүмжлэл яаж засаж залруулах талаар эрэлхийлэл гүйцэтгэх засаглалд байх ёстой. Яагаад гэвэл хууль санаачлагч субъект учраас. Харин ямар шийдвэр гаргахад нь огт нөлөөлж болохгүй. Ийм ч учраас нөлөөнд автсан шүүгчийн эрүүгийн хариуцлагыг чангатгана.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!