
Төлбөртэй мэдээлэл түгээх зорилгоор төрийн байгууллагын цахим хуудас ашиглахыг хориглохоор Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулахаар бэлтгэж буйгаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Тэрбээр "Улс төрчид сошиал сүлжээнд оруулсан контент, мэдээллээ “бүүстлэх” буюу төлбөртэйгээр идэвхжүүлэн түгээх явдал нэлээд байдаг. Ийм төрлийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийг бас зарим нээлттэй мэдээллээс харж болно. Тухайлбал, Meta Ad Library Report-с харж болно.
Төрийн байгууллагын сошиал сүлжээн дэх пэйжийг хүртэл идэвхжүүлж байсан тохиолдол гарч байсан.
Иймд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулж төрийн албан хаагчийн хориглох нийтлэг зүйл дээр тусгах буюу “Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээнд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгээр идэвхжүүлэн түгээх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглахгүй байх” зохицуулалтыг тусгая гэж бодож байна.
Гадагшаа урсаж буй валютыг хязгаарлахад ч нэмэр болох байх" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!