Хууль зүйн байнгын хороо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Европын Холбооны дэмжлэгтэйгээр "Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь" сэдэвт онол, практикийн олон улсын хурлыг зохион байгууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гарчхаад байхад хүү, торгууль байдаггүй. Гэтэл нөгөө хүн нь мөнгөө 5 жил банканд байршуулаад олсон хүүгээрээ бараг өр төлбөрөө төлөх схем угсарчхаад яаж шүүхийн шийдвэрийнхээ иргэний хэргийн мөнгөн дүнтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээ үр дүнтэй, түргэн шуурхай хийж чадах вэ гэж асуудаг. Олон улсын стандартаас гажсан байна.
Иргэдийн зээлтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл дунджаар 3 сарын дотор биелэгдчихдэг. Томоохон ААН-тэй холбоотой том үнийн дүнтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дундаж хугацаа 3 жилээс дээш байна. Бүр цаашилбал 7 жил ч үргэлжилсэн тохиолдол байна. Дээдэст ээлтэй, иргэдэд халтай энэ тогтолцоог засах шаардлагатай байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!