Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй тооны гарын үсэг зуруулах тухай заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.”, 31.3 дахь хэсэгт “Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшүүлэгчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно.”, 31.4 дэх хэсэгт “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... үзэл бодол ... -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж дүгнэж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

О.Батнайрамдал: Их, дээд сургуулиудын чанарын менежментийг үнэлэхдээ төгссөн оюутнуудын ажлын байранд хэрхэн хамрагдсаныг авч үзэх ёстой
О.Батнайрамдал: Их, дээд сургуулиудын чанарын менежментийг үнэлэхдээ төгссөн оюутнуудын ажлын байранд хэрхэн хамрагдсаныг авч үзэх ёстой
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!