Өнөөдөр 2024 оны хамгийн сүүлийн өдөр. Айл бүрт аз жаргал бялхаж, амттай, шимтэй төрөл бүрийн хоол хүнсийг баярыг бялуу, оргилуун дарстай өнгө алгалуулан өрж баярын ширээгээ засдаг. Үүнийг даган гардаг нэг эрсдэл нь төрөл бүрийн хоол хүнсийг нэг дор ихээр идснээс үүдсэн хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний асуудал.
Ялангуяа бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, идэж буй хоол хүнсэнд нь анхаарахгүй бол шинэ жилийн дараах өдрүүдэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, хоолны хордлогод орсон бяцхан хүүхдүүдийн уйлах дуу хүн бүрийн сэтгэлийг гонсойлгодог.
Тийм ч учраас баярын өдөр хүнсээ тохируулан хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
- Томуу өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх
- Архи дарс согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, архиар шахах зэрэг соёлгүй зангаас татгалзах, хамт яваа архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнээ заавал гэрт нь хүргэх
- Осол гэмтлээс сэргийлэх /архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх/
- Хоолоо тохируулан идэх
- Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
- Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол та яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлэх:
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгох
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
- Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
- Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!