“SG Apes” багийн дасгалжуулагч залууг өнгөрсөн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 29-нд хоёр найзтай нь хамт клубийн гадаа танихгүй залуус зодож танхайрсан хэрэг гарчээ.
Энэ талаар “SG Apes” багийн эзэн О.Мөнхжин "8-9 залуус нийлж манай дасгалжуулагч залууг, хоёр найзтай нь Кантегийн гадаа зодож, шанаа, эрүү, гарыг нь хугалсан байна. Манай дасгалжуулагч залуу бол даруу төлөв, ёстой хүнд хоргүй хүн. Одоо ийм үе өнгөрсөн шүү дээ залуусаа. Яасан их омог вэ. Дандаа таньдаг, мэддэг залуус байсан. Бичлэг, нотлох баримтууд, шүүх эмнэлгийн дүгнэлт бүгд бий. Ёстой буруу хүнээ нийлж хайр найргүй зодлоо доо та нар. Эрүүгийн хуулийг тултал нь явна аа бид" гэжээ.
О.Мөнхжингөөс нэмж лавлахад "Зодсон залуус нь ихэвчлэн 20 гаруй насны залуус байсан. Бас согтуу байсан. Манай дасгалжуулагч болон хоёр найзынх нь биеийн байдал хүнд байгаа. Дасгалжуулагчийн нэрийг нь зарламааргүй байна" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!