“Битүү шөл“-тэй бүх нийтээр амрах өдрийн мөн чанар нь!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

Монголчууд хүний өөрийн нийлсэн есөн шидийн баяруудыг толгой өөд татах завгүй, зөв буруу хамаагүй, ёс болгон тэмдэглэж, түмэн завгүй байх болцгоогоод багагүй хугацаа өнгөрч буй. Харин тэмдэглэлт өдрүүдийн ач холбогдол, утга учрыг нь тэр бүр анзаардаггүй.

Өнөөдөр бид Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн түүхэн ойн өдрөө “битүү шөл”-тэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн гол утга учир нь тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх орондч үзэл төлөвшүүлэх зорилготой.

Иймээс 2016 оны УИХ-аар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталж байв. Өнөөдөр бид Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхэн өдрийг найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Иргэдийн хувьд энэ түүхэн өдрөөс нь илүүтэй амралтын өдөр гэдгээр нь андахгүй гэхэд хилсдэхгүй. Энэ утгаараа гэр бүлээрээ нэг өдрийг амарч өнгөрүүлэхийг илүү эрмэлздэг бол үүх түүхэнд тэр бүр ач холбогдол өгдөггүй бололтой. Харамсалтай нь, ирээдүйд Монгол Улсыг тодорхойлох боловсон хүчин болсон хүүхэд, залуус нь өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг мэдэхгүй байна. Бүгд биш ч ихэнх нь "амралтын өдөр" гэдгээр нь андахгүй, "Тусгаар тогтносон өдөр" гэхээс цааш мэдэхгүй, зарим нь Бурхан багшийн Их дүйчин өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөртэй хольж хутгаж явна.

Бид 16-аас дээш насны залуусын төлөөллөөс Бүх нийтийн амралтын өдөр нь ямар өдөр болох, үүх түүх, ач холбогдлыг нь мэдэх эсэх талаар асуухад ихэнх нь мэдэхгүй гэх үгээр мянган үгний таглаа хийв. Харин гарын арван хуруунд ч багтахгүй тоотой хэд нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр болохыг ярьж байлаа.

Товчхондоо, иргэдийн хувьд арваннэгдүгээр сарын 26 бол түүхэн өдрөөс илүү гэр бүлээрээ нэг өдрийг өнгөрөөх, гэртээ амрах зүгээр л нэг амралтын өдөр болоод удаж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу.

Түүх сөхвөл, Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэл хүрээнд эхэлж, Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 дүгээр сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ. Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа батлаад 100 жилийн босго давж байна. Энэхүү үйл явдал нь манай улсыг Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болгосон байна.

Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!