Лу.Гантөмөр: Өнгөрсөн 5 жилийн хөгжлийн төлөвлөлтөд туссан Тавантолгой ЦС, Багануурын ЦС, Дарханы арьс ширийн цогцолборыг яагаад бариагүй вэ гэдэгт хариуцлах хүлээх эзэн олдохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын чуулганы 2025.03.31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хүрээний тайланг хэлэлцэж байна.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр: Таван жилийн өмнөх хөгжлийн үндсэн чиглэлийн төлөвлөлтийг тухайн үеийн агентлаг хийж, УИХ баталсан гэж ойлгож байгаа. Аудит тухайн үеийн төлөвлөлтөд яам албаа гаргасан гэж худлаа ярьж болохгүй. Тэр үед ЭЗХ-ийн яам байгаагүй. Үндсэн төлөвлөлтөөс тодорхой хугацааны дараа хаяж үрэгдүүлсэн юм байна. Тухайлбалт 61 ажлыг явцын дунд хаясан. 10 гаруй ажлыг бүр хийгээгүй. Энэ 10 гаруй ажлыг хэн санаатайгаар хийгээгүй вэ гэдэгт хариуцлагын асуудал гишүүдийг асууж байна гэж ойлголоо. Жишээлбэл, Тавантолгой, Багануурын цахилгаан станц, Дарханы арьс ширийн цогцолбор яагаад баригддаггүй юм. Хуульд хэн хариуцлага хүлээх нь тодорхой ч, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байхад яаж хариуцлага тооцох нь байхгүй. Үүний дундуур жинхэнэ алга болж байгаа хүмүүс бол агентлагийн дарга нар. Бүр дүрэмдээ тусгаагүй байна.

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!