Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн эрхлэгч эрх мэдлээ ашиглан хувьдаа 15.7 сая төгрөг завшжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-28 /хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, эрх мэдлээ урвуулан ашиглаж хувьдаа 15.7 сая төгрөг завшсан гэх Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нарт яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, тэд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллуулж байхдаа бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлэн илүү төлбөр гаргуулан авч хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.

Г.Дамдинням: Төгрөг нуурын нүүрсний орд Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая ам.доллараар гадагш зарагдсан. Н.Учрал сайдын зөв
Г.Дамдинням: Төгрөг нуурын нүүрсний орд Х.Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая ам.доллараар гадагш зарагдсан. Н.Учрал сайдын зөв
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.